2017.11.10 / БИЛГИЙН ТООЛЛЫН 22

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх: 07.58-17.24

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 11 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.