“Backstreet boys” хамтлаг одоогоос 23 жилийн өмнө Америкийн Флорида мужийн Орландо хотод байгуулагджээ. Ник Картер, Кевин Ричардсон, Эй Жей Маклин, Хови Дороу, Брайн Литтрелл гэсэн 13-22 насны хөвгүүдийн бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж эхэлсэн тэд 1990-ээд онд дэлхий нийтийг байлдан дагуулж байсан. 
Тэд 1996 онд гаргасан “Backstreet boys”, 1997 оны “Backstreet’s back” цомгоороо хөгжмийн ертөнцөд танигдаж эхэлсэн бол 1999 оны “Millennium”, 2000 онд гаргасан “Back & Blue” цомгоороо нэр хүндээ өндөрт өргөсөн.

Үүний дараа охидын шүтээн залуус уран бүтээлээ түр завсарлаад 2005 онд “Never gone” цомгоо гаргасан. 2006 онд тус хамтлагийн гишүүн, Кевин Ричар сон хамтлагаа орхиж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр “Unbreakable”, “This is Us” цомгуудаа үзэгчдэд хүргэсэн.

Тэд дэлхий даяар 130 сая цомог борлуулж дээд амжилт тогтоож байжээ. Тэдний гаргасан долоон цомог нь бүгд Billboard 200 жагсаалтын эхний 10-т багтаж байсан юм. 

Дэлхийн фото танин мэдэхүй