25-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг 21000 реалиту шоуг уншигчид маань андахгүй мэднэ. Долоо дахь цуврал дугаараа хүргэж байгаа тус нэвтрүүлгийн өмнөх дугааруудад олны танил эрхмүүд оролцож 21000 төгрөгөөр 10 хоног амьдарч өөрийн амьдралын хэв маягийг үзэгчдэд сонирхуулдаг байсан бол энэ удаагийн цувралд энгийн ардаасаа хоёр оролцогч сонгож оролцуулснаараа онцлог болжээ. Харин эдгээр хоёр оролцогчийн нэг нь бизнес эрхэлдэг "Наран" рестораны захирал уншигчдын маань сайн мэдэхээр "Нэг хүн нэг тоосго" аяныг санаачлагч С.Дэлгэр оролцож байгаа бол хоёрдахь оролцогчоор "Нарантуул зах" дээр тэрэг түрж эр нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлж яваа Т.Батхүү нар оролцож байгаа нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа юм. Оролцогч Т.Батхүүг хээгүй, элдэв хэв маяггүй, энгийн ард иргэдийн төлөөлөл хэмээн маш олон үзэгчид дэмжиж байгаа бөгөөд түүнийг дэмжигчдийн фэйсбүүк группийг хүртэл үүсгээд амжжээ. Ард иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээгээд буй тэрэгчин Т.Батхүүгийн гэрэл зургуудаас хүргэж байна. 

Эх сурвалж: Seen.mn