2017.11.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 24

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 08.01-17.21

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 11 сарын 12, Адъяа гараг. Билгийн тооллын 24, Бага морь одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 01 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.