Саяхан найз охинтойгоо хамт хоносон юм. Хэн хэн нь бага зэрэг халамцуу байсан. Оршил ч сайн болсон. Миний бэлэг эрхтэн асуудалгүй хөвчирсөн ч хийж байх үед ямар ч таашаал байсангүй. Энэ миний хувьд анхных түүний хоёр дахь байв. Найз охиндоо үнэхээр хайртай, бие хаа ч төгс.

Харилцаанд орох үед найз охин маань ямар сайхан байнаа, ямар том юм бэ гээд л дуу алдаж гарахад би тэнд шоконд орчихсон мэдрэмж авахгүй байгаадаа өөрийгөө гайхаад барахгүй.

Би одоо 22 настай. 7 хоногтоо 2-3 удаа гар хангалга хийгээд өөрийгөө болгочихдог. Архи, тамхи хэрэглэдэггүй, шоу хийж явдаггүй, элдэв гаж зуршилгүй, зөвхөн эсрэг хүйстнээ сонирхдог. Эв эрүүл байж яагаад надад ийм зүйл тохиолдсоныг бодоод олохгүй юм. Бэлгэвч хийх үед өвтгөөд орж өгөхгүй хэсэг ноцолдсон. Хэт бариу, эв тавгүй байснаас болов уу? эсвэл хэт сэтгэл хөдөлсөнөөс болоод хямрав уу? Одоо бол хаашаа ч харсан, хэнтэй ч ярьсан уур, уцаар төрөөд өөртөө гутраад хэрэг алга.

Та бүхэнд ийм асуудал, тохиолдож байсан бол сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч гэж гуйя.

cekc.mn