“Нийгмийн Арчилал” Монголын Оюутын Холбооноос олон улсад оюутны хөдөлгөөн үүсч хөгжсөний 76 жил, Монгол улсад Оюутны байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Оюутны Дуу Хоолой-2017” үндэсний форумыг 2017.11.17-нд Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт зохион байгуух гэж байна. Форумын үндсэн зорилго нь төрөөс оюутанд чиглэсэн бодлого чиглэл, ажил, үйлчилгээг сурталчлан таниулж, Оюутны оролцооны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, оюунлаг, авьяаслаг, бүтээлч оюутан залуучуудыг алдаршуулан, оюутны дуу хоолойг төр засгийн түвшинд хүргэх явдал юм. Оюутны байгууллагын төлөөлөл, оюутан залуучууд та бүхнийг оролцохыг урьж байна.