Энэ үгийг ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөдөр 14 цагийн үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан хэлсэн байна.

Иймд Ж.Батзандан гишүүн Улсын Их Хурлын дарга М.Энхболд болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хандан өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг төрийн хамгаалалтад авахыг хүсчээ.