ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-ЫН ХАНСАН БАЕКЖЭ ФЕСТИВАЛЬД ОРОЛЦОНО
2017/09/21
Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Сөүл хотын Сумпа дүүрэг хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн авьяаслаг сурагчид 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Сумпа дүүргийн Хансан Баекжэ фестивальд оролцохоор Солонгос улсыг зорилоо.
Тус наадамд 57 дугаар сургуулийн уртын дууны дугуйлангийн 5 сурагч, 37 дугаар сургуулийн уран нугараач 2 сурагч оролцох бөгөөд тэднийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үдэн өгч, урлагийн амжилт хүслээ.
Share Post:






 
                                 
                                 
                                 
                                 
                                


.png) 
					 
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
 
				                             
				                         
					
 
						 
						 
						 
						 
                     
                    