Хятадын харилцаа холбооны салбарт тэргүүлдэг, цаагуураа Засгийн газрынхаа дэмжлэгтэй ажилладаг гэх “ZTE” корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн удирдлагыг АТГ-ынхан авлигын хэргээр шалгаж эхлээд удаж байна. Тодруулбал, “ZTE” компанийн удирдлагууд Монго“ZTE” компанийн хэрэг ирэх оны эхээр шийдэгдэнэлд үйл ажиллагаа явуулах хугацаандаа асар их хэмжээний татвараа нуун дарагдуулахын тулд гэр бүлээрээ хоригдоод байгаа Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхэд их хэмжээний авлига өгсөн байдаг.  

          Улмаар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс шалгалт орж, эрүүгийн хэрэг үүсгээд байхад нь Ч.Гансүх аварч гарч байсан удаатай. Тийм ч үүднээс Ч.Гансүхээс илэрсэн ихээхэн хэмжээний мөнгийг  “ZTE” компани авлигын хэргээр шилжүүлсэн байж магадгүй хэмээн шалгаж байгаа юм. АТГ-ын мэдээлснээр “ZTE” компанийн удирдлагуудыг шалгахын зэрэгцээ 4-5 жилийн татварын хэргийг шалгаж байгаа учраас мөрдөн байцаалт удааширч байгааг сануулсан юм.

       “ZTE” компани дэлхийн бусад улс оронд авлигын хэрэг болоод төрийн нууцыг тагнаж туршсан гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөхөө больсон. Жишээлбэл, Уганда, Замби, Кени, Шри-Ланка Филлиппин, Иран зэрэг улсын мэдээллийн төхөөрөмжийг хангадаг байсан ч эцэстээ нууц тагнадаг хэргээр шалгагдаж, улмаар тендер авахын тулд томоохон улстөрчдөд авлига өгч байсан хэрэг нь илчлэгдсэн. Дээрх хэрэгт Филиппин улсын Ерөнхийлөгч суудлаа тавьж өгч байсан бол Норвеги, Энэтхэг зэрэг орон “ZTE”-гийн төхөөрөмжийг яриа тагнадаг гэх нэрээр ашиглахыг хориглосон байна.

        Цаашлаад энэхүү төхөөрөмжөө ашиглан улсын нууцыг тагнадаг байж магадгүй гэсэн учраас бүр мөсөн ашиглахыг хориглосон гэдэг. Харин манай улс тус компанийн төхөөрөмжийг харилцаа холбооны салбарт хүлээн зөвшөөрөөд удаж байна. Түүнчлэн “ZTE” бусад оронд хэрэглэж сурсан  хууль бус арга туршлагаа Монголд хэрэгжүүлэхгүй гэдгийг хэн ч нотлохгүй. Өөрөөр хэлбэл, томоохон төсөл тендерт ялалт байгуулахын тулд Монголын улстөрчдөд их хэмжээний авлига өгдөг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Энэ хэрэгт дүгнэлт тавих цаг удахгүй ирнэ гэдгийг АТГ-аас хэллээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны ихээр “ZTE” компанитай холбогдох хэрэг шийдэгдэх гэнэ.

Б.Дөлгөөн