"Итгэл сэтгэлийн гүүр" санг байгуулж иргэдээс цуглуулсан хандив тусламжийн хүрээнд чамгүй олон иргэдийг орон гэртэй болгосон Ц.Сувд-Эрдэнийн талаар янз бүрийн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. Тэрээр Завхан аймгаас нөхрөө хашраах гэж хот орж ирсэн ч нөхөр нь түүний араас ирээгүй учир нөхрөөсөө салж амьдрал нь төсөөлж байгаагүй өөр зүг рүү явсан талаар нэгэн сайтад өгсөн ярилцлагандаа дурджээ. Мөн Ц.Сувд-Эрдэний өгсөн энэхүү ярилцлаганд байрны түрээсэнд сард 400,000 төгрөг, хүүхдээ 200,000 төгрөгийн үнэтэй цэцэрлэгт явуулдаг хэмээн хэлсэн нь ажилгүй өрх толгойлсон эмэгтэй сар бүр 600,000 төгрөгийг хаанаас олдог вэ зэргээр иргэдэд хардах сэтгэгдлийг төрүүлжээ. 

Эх сурвалж: Seen.mn

Дэлгэрэнгүй ярилцлагыг Энд дарж уншина уу