1990-ээд оны супер од дуучин Бритни Спирс нэг хэсэг найз залуудаа хаягдсанаас болж хар тамхинд орж үсээ хүртэл хусуулж байсан билээ. Эдгээр хар дарсан өдрүүдийг ардаа хийж өдгөө өөрөөсөө 13 насаар дүү 1994 оны залуутай болзож байгаа юм. Өдөр бүр фитнессээр хичээллэж илүү их өөртөө анхаарал хандуулж сошиал хуудсаа идэвхитэй ашиглах болсон дуучин Бритни фенүүдээсээ нэг л зүйл дээр багагүй шүүмжлэл хүртжээ. Түүний өдөр тутмын нүүр будалт 80,90-ээд оноосоо гараагүй байгааг дурдаад "Нүдээ тас хараар хүрээлэх нь чамайг хэтэрхий хөгшин харагдуулж байна", "Өдөр бүрийн арзгар үс, оромдсон нүүр будалт нь чамайг яг л шартаад сэрсэн мэт харагдуулж байна" зэргээр хатуухан шүүмжилжээ. 

Эх сурвалж: Seen.mn