Зураг дээр харагдах Ази төрхтэй охин эцэг эхдээ гологдож гялгар уутнаас олдсон Монгол охин юм. Гэвч түүнд  төсөөлшгүй хувь тавилан заяагдсан нь Холливуудын алдарт жүжигчин Эван Макгрегороос төрсөн эцэг эхээсээ хүртээгүй хайраа Мулен Руж киноны гол дүрийн жүжигчнээс хүртэх заяа түшсэн юм. Жүжигчин Эван Макгрегор 2004 онд Лондонгоос Нью Йорк орж, дараа нь төв Европоос мотоциклоор Украин, Казахстан, Монгол, Орос руу ЮНИСЕФ хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд 35,960 км аяласан юм. Тэрээр энэ үеэрээ Монголд ирж Жамъяанцэцэг охиныг анх хараад "Хэзээ ч мэдэрч байгаагүй хайрыг нь мэдрүүлэхийг хүссэн" гэж ярьж байжээ. Ингээд тэрээр 2004 онд 4 настай байсан охиныг үрчлэн авч, Британи руу авч явжээ. Жүжигчин Макгрегор эхнэр Эве Макракистай 1995 онд гэрлэсэн бөгөөд 4 хүүхэдтэй юм. Тэднийг энэ оны 5р сард салсан гэх мэдээлэл интернэтэд цацагдаад байгаа. Жамъяан охин маань хоёр эгч, нэг дүүтэй бөгөөд одоо 17 настай том охин болсон байна. Сонирхуулахад гэр амьтай, эхнэр хүүхдүүддээ амиа тавьдаг жүжигчин Макгрегор 35 орчим сая долларын хөрөнгөтэй юм байна. 

Эх сурвалж: "Дэлхийн фото танин мэдэхүй"