Энэ сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос хичээлдээ явахаар гэрээсээ гарсан 13 настай охин алга болсон талаар цахим хуудсан мэдээлэл нийтлэгдсэн байсан билээ. Харин тухайн охиныг тухайн өдрийн орой нь цагдаа нар олсон байна. Улмаар ар гэрийнхэнд нь охиныг хүлээлгэн өгчээ. 

Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Иймд нийслэлийн дүүргүүдийн зарим сургууль дээр багш нар нь хүүхдүүдэд танихгүй хүн дагаж явахгүй, хичээлээ тараад өөр тийш явбал ямар эрсдэл дагуулж болох талаар сургалт зохион байгуулж эхэлсэн байна. Мөн сургуулийн насны хүүхдүүдийг заавал эцэг эх асран хамгаалагчид нь өөрийн биеэр хүрэлцэн ирж авч байхыг сургуулийн зүгээс сануулж эхэлжээ. Түүнчлэн хүүхэд хамгаалал чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага сургалт мэдээлэл хийсэр байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг сэрэмжлүүлж байна.