Гадны улс орнуудад "Black Friday" буюу "Хар баасан гариг" хэмээн бүхий л албан байгууллагууд бүтээгдэхүүнээ 70-80% -ийн бодит хямдрал зарладаг. Иргэд нь ч "Хар баасан гариг"-ийг тэсэн ядан хүлээн олон зуун хүний оочир дарааллыг үл тоон энэ өдөр хэрэгтэй гэсэн бүхнээ хүссэн үнийн дүнгээрээ авдаг билээ. Харин энэ жишгээр өчигдөр буюу энэ баасан гаригт Монголын зарим нэгэн томоохон компаниуд "Black Friday"-д нэгдсэн юм. Харин энэ талаар нэвтрүүлэгч Д.Одзаяа өөрийн цахим хуудсанд: Бүр уур хүрчихлээ! Ард түмнийг тэнэг гэж боддог юм байхдаа PC MALL Номин зэрэг байгууллага ёс зүйтэй байж, ХУДЛАА ХЯМДРАЛ зарлахаа больмоор юм!!! Хэн ч хямдруул гээгүй, хямдрахгүй ч байсан болно. Гол нь бодитоор үнээ буулгаж чадахгүй бол ХЯМДРАЛ гэсэн нэр дор ХУДЛАА үнэ тавихаа л больчих хэрэгтэй шүү дээ? Ойр дотны найз, фб-д хүмүүс бичээд байхаар тэсэлгүй пост хийлээ" хэмээн бухимдлаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Seen.mn

  •  

  •  

  •  

     

  •  

  •  

  •  

  •  

  •