09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын хуралдаан болно.

09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны  ажлын чанар, хүртээмжийг сайжруулах” уулзалт ЭМЯ-нд болно.

10.00 цагт Уран зургийн галeрейд болно. “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн нээлт болно.

10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд Кубын Элчин сайдын яамнаас ном хандивлах арга хэмжээ болно.

10.00 цагт Архивийн ерөнхий газарт “Үндэсний төв архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичиг” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт АТГ-ын дэргэдэх "Олон нийтийн төв"-д тус байгууллагын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1000 дахь дугаарыг Төрийн түүхийн музейд хүлээлгэн өгөх ёслол болно.

11.30 цагт Тусгаар тогтнолын ордонд МАН-ын 28 дугаар Их хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас “Монгол Улсын Гавъяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт БСШУСЯ-нд дохионы хэлний сургалтыг сайжруулах "Ярьдаг гар-1" төслийн танилцуулга болно.

12.00 цагт ЭМЯ-нд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтын талаар мэдээлэл хийнэ.