Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой нийгмийг сэрдхийлгэсэн маш олон гэмт хэргүүд шил дараалан гарч байна. Монголчууд бид хэсэг шуугиад л өнгөрдөг бол үүнтэй ганц тууштай тэмцэж байгаа нь "Лантуун дохио" ТББ билээ. Тус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан "Нүдээ нээ" аяныг өрнүүлж жагсаал хийх, хүчирхийллийн эсрэг үзэсгэлэн гаргах зэргээр олон аргаар тэмцсээр байгаа юм. Энэ бүхэнд иргэдийн оролцоо хангалттай бус байгааг тэрээр дурдаад ийнхүү хэлжээ: 

"Бид энэ олон сенсаац, долоо хоногоос долоо хоног дамжсан шуугианыхаа үр дүнд "Чухлын дараалал" гэдэг зүйл гаргаж ирэх хэрэгтэй болж байна. Юу нь чухал юм ? Хурц Нямдорж нь мөнхийн сэдэв хүн бүрт хамаатай асуудал юм уу эсвэл утаа, хүчирхийлэл нь айл болгонтой хүн бүртэй хамаатай асуудал уу ? Алиныг нь шуугиад, цайны завсарлагын хов болгоод өнгөрөх, харин алиныг нь тууштай барьж аваад байнга санаж өдөр бүр анхаарч явах ёстой юм. Юу нь бидний хувьд хамгийн тулгамдсан чухал асуудал юм бэ ? Үүнийгээ нэг цэгцэлж нэгдсэн ойлголттой болохгүй бол өнөөгийн нөхцөл байдлаар бол бидэнд Осоржамаа, Хүүхдийн хүчирхийлэл хоёр яг ижил түвшинд яригдаж ихэнхидээ, бараг Осоржамаа нь 13 настай охины үхлээс илүү чухал ойлгогдож амьдарч байна. Бодоод үзээрэй. Энэ их шуугианы үр дүнд яг хэд нь өнөөдөр шийдэгдэж, үгүй юм аа гэхэд дурсагдаж байна вэ?"...  Дахин нэг ч үр хүүхэд тэр дундаа та бид үр хүүхдүүддээ аймшигт хүчирхийлэлийн золиос болгохгуйн тулд "Нүдээ нээ" аянд идэвхитэй оролцохыг уриалж байна. 

Эх сурвалж: Seen.mn