Дэлхий нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил бүрийн  арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Энэ өдрийн хүрээнд ХДХВ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг юм.

ХДХВ-ын шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Улаан тууз” эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа тул та бүхнийг шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа юм. 

Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож  байжээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ  онд нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.