Исламын Бүгд Найрамдах Улсын зургаа дахь удаагийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад 2013 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн амьдралаас холдож өөрийн төрж өссөн нутагт багшлахын хажуугаар хонь хариулж амьдарч буй нэгэн юм. Түүнд тусгай тэтгэвэрийн мөнгийг олгох гэхэд би "Тэтгэвэр авахын төлөө бус ард иргэдийнхээ төлөө ажилласан" хэмээн уг мөнгөнөөс татгалзаж зөвхөн багшийн цалингаараа амьдарч буй тэрээр Тегеран хотын Нармак дүүрэг дэхь хуучин байшиндаа хонь хариулан, оршин суудаг дүүргийнхээ гудамжийг шүүрдэж цэвэрлэгээний ажилд тусалдаг гэнэ. Түүний уг үйлдэлд иргэд нь ихээхэн хүндлэл үзүүлдэг бөгөөд Ахмадинежад Ерөнхийлөгч байхдаа ч өдрийн цайгаа гэрээсээ авчирч иддэг байсан бол түүний эхнэр дунд сургуульд цэвэрлэгчийн ажил хийдэг байсан гэнэ. Тэрээр “Бүх баялаг ард түмний хүртээл болох ёстой” гэж үргэлж хэлдэг ажээ.

Эх сурвалж: Seen.mn