Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодож гэмтээсэн асуудлаас болж албан ёсоор зодог тайлж буйгаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Японд дахь энгийн иргэдээс "Japan news" компани Харүмафүжи аваргын зодог тайлсан талаар санал асуулга явуулахад өчигдрийн байдлаар 75000 хүн санал өгсөн байна. 

Та Харүмафүжи аварга зодог тайлсныг юу гэж бодож байна? гэсэн асуултанд 

- Сэтгэл хангалуун байна (26%)
- Сэтгэл хангалуун бус байна / Үнэмшихгүй байна (66.6%)
-Мэдэхгүй байна/ Надад хамаагүй (7.4%) гэсэн хариултуудыг өгчээ. 

Эх сурвалж: seen.mn