​Сайн байна уу би энэ сайтын байнгын уншигч маш их таалагдддаг. Үнэндээ би яг хаанаас нь эхэлж бичихээ мэдэхгүй байна. Би одоо удахгүй 25 нас хүрнэ.

Бусадтай адил энгийн нэгэн. Надад тулгараад байгаа асуудал маань миний найз залуу бидний үерхэл. Дан ганц хайртай дуртай гээд насны ханиа сонгодог бол ямар сайхан бэ. Бид үерхээд зиа хэдхэн сарын дараа 1 жил болох нээ. Цаг хугацаа гэж маш хурдан юм. Саяхан нь бид танилцаад машин дотор дуу сонсоод явж байсан. Гэтэл одоо 2 гэрийхнээрээ орж гараад ер нь энэ хүнтэй л сууна гэсэн бодолтой болчихжээ. Гэхдээ би одоо харамсаад суужийна. Ах эгч нараа. Үеийнхнээсээ би дэндүү сул дорой нэгэн юм шиг. Мэдээж үерхэж эхэлж байхдаа үнэхээр сайхан гэхдээ хэсэг хугацаа өнгөрч хэн хэнийхээ жижигхэн орон зай руу орох тусам хэрүүл маргаан зөндөө гарч ирдэг. Уг нь над хэдэн сайн найзууд бий. Над үнэхээр тус болох үедээ бол хааяа бид уулзаж буу халдаг. Гэхдээ одоо тэд нартай уулзахаа ч би больсон. Учир нь найз залуугийн хувьд тэд зугаа цэнгэл хөөсөн хүмүүс.

Найзуудаас минь мэдээж надад сэтгэлээ илэрхийлсэн хүн байсан. Гэхдээ миний хувьд энгийн л найзууд. Найз залуу маань миний найзуудын тухай яаж мэдсэн бэ гэхээр нөгөө л алдарт файсбүүк. Яаж миний нууц код нтрыг мэдэж уншдаг юм бүү мэд. Нэг мэдэхэд л чи тэрэнтэйгээ тэгж чаталсан байна. Худалч арчаагүй. Одоо ч тэгээд дуртай хүнтэйгээ банзалд гэж хэлдэг болсон. Би энэ үгэнд нь гомдоогүй ээ. Магадгүй уур нь гараад хүрээд л ирэх байх. Би ч тэгээд хоолоо хийгээд хүлээгээд байж байх юм болуу. Би ч гомдоод үзэн ядаад байж чадахгүй юм. 8 сард би жирэмсэн болсон. Гэхдээ жирэмсэн болсноо яагаад ч юм бүү мэд нуучихсан юм. Тэр үед надад хэрвээ чи жирэмсэн болчуул миний хүүхэд гэж яаж итгэх юм бэ гэж хэлж байсан. Тэр нь бодогдоод хэлээгүй юм. Би уг нь ядаж 1 сар гарантай болонгуут нь хэлье даа гэж бодож байлаа. Тухайн үед бид бас л хэрүүлтэй байсан. Гэвч удалгүй би зулбачихсан. Гэнэт гэдэс давсаг базлаад тэгээд л доошоо цус гарсан. Эмнэлэг дээр очоод үзүүлтэл би аль хэдийн зулбачихсан байсан. Би тэр үед найз охинтойгоо эмнэлэг орсон юм. Тухайн үед би шоконд орсон маш их гайхсан. Тэгээд бүүр дараа нь хэрүүлдээ би хэлчихсэн.

Намайг байж суухын аргагүй болтол нь элдэвээр нь хэлээд байхаар нь бид ирээдүйдээ аль хэдийн хар толбо суулгачихсан гэж хэлсэн юм. Би уг нь киста буюу өндгөвчний уйланхайтай юм л даа. Заримдаа хэмжээ нь томроод байдаг юм. Гэхдээ би гам сайн барьдаг. Тэгээд би уржигдар эмнэлэг орж ЭХО-д харуулж үзүүллээ. Тэгсэн чинь хэмжээ нь томорчээ. Боломжтой бол жирэмсэн болоод тэгээд хагалгаа хийлгээд авахуулсан нь дээр шүү. Гэхдээ жирэмсэн болно гэдэг чамд аз гэж эмч маань хэлсэн. Тэр үед 8 сард болсон зүйл бодогдоод хэцүү байсан. Одоо яамаар ч юм бэ дээ. Уг нь найз залуутайгаа суугаад амьдарна даа гэж бодох юм даанч хартай занг бодохоор бас над хэлсэн үгнүүдийг нь бодохоор хааяа гомдох юм.

Гэрийхэн байхад санаа зовно гэж байхгүй надтай муудахдаа яадын хүн яаж бодох нь хамаагүй гээл хэрүүл хийхгээд байх юм. Тэгээд өнөөөдөр манаад ирээд хэрүүл хийхээр нь дүү байна чимээгүй бай гэсэн миний үгийг тоогоогүй. Өнөөдөр бидний муудсан шалтгаан гэвэл манай найз надруу мсж бичжээ. Шинэ жилээ найзуудаараа тэмдэглэх тухай. Мэдээж би очоогүй очихгүй гэдгээ ч хэлсэн байсан. Гэтэл тэрийг уншчаад худалч хүүхэн чи тэгээд гулгахгүй яасын гэж над хэлсэн. Тэгээд тэр найзруу баахан л бүдүүлэг үгтэй мсж бичсэн. Гэрээс гарахдаа би өнөөдөр тэр новшийг байгаагаар нь ална гэж хэлээл гарсан. Харин дараа нь надруу дуртай хүнтэйгээ банзалдаарай гэж мсж бичсэн байсан. Үнэндээ тэрний бодсон шиг зүйл огт байхгүй.

Ах эгч нараа үнэндээ хямраад байх юмаа. Би энэ хүнээс саллаа гэхэд над өөр хүн олдох болуу? Гэрийхэн маань одоо нас чинь болсон хүнтэй суу хүүхэд гарга л гэхийн. Гэхдээ миний энэ үнэхээр хэцүү юм. Би уг нь гэрээсээ гардаггүй бас шөнийн кино үзээд байдгүй ш дээ. Саяхан би 2 найз охинтойгоо кино үзсэн. Бодуул тэр нь шөнийн кино байх. Бид 3 Frozen гээд кино үзлээ. Үнэндэ миний шахалтаар л хүүхэлдэйн кино үзсэн юм. Тэр үед найз залуу надруу залгаад байхаар нь би утсаа авсангүй. Үнэндээ найзуудын хажууд найз залуудаа тайлбар тавихаас эвгүй байсан. Учир нь найзууд намайг юу гэж бодох бол энэний найз залуу хартай цагийг нь бүртгээд байдаг юм байх даа гэж бодох байх гэж бодсон юм л даа. Уг нь би найз залуудаа найзтайгаа кино үзнэээ гэж хэлсэн юм. Намайг утсаа дуудаад авахгүй болохоор гэрлүү залгасан байна лээ. Би тэр үед 12 өнгөрөөд орж ирсэн. Ээж аав нөгөөдөх нь залгаад байх юм. Чи яадын бүх юмаа тайлбарладаг юмуу гэж ээж над үг хаялаа… Зиа энэ ч яахав ингээд өнгөрөв. Маргааш нь найз залууд кино үзсэн талаар бас 2 залуу эргүүлээд байсан. Гэхдээ манай 2 найрагдсан. Надад чамаас өөр хүн нүдэнд харагдахаа больсон нтр гээл ярьлаа. 2 найзийн хувьд гэвэл нэг нь нөхрөөсөө салсан хүүхэдтэй харин нөгөө нь гэр бүлгүй. Уг нь миний хувьд энгийн л найзууд. Тэгсэн чинь миний яриаг инээгээл сонсож байснааа хүний утас авдаггүй толгой эргэсэн хүүхэн тэр 2 найзтайгаа таарсан юмнууд нтр гээл бас л харааж өгсөн. Сүүлийн хэдэн сар би гэдэг хүн нь шөнө орондоо их уйлах юм. Над хэлсэн үгнүүдийг нь бодохоор гомдоод байх юм. Бурхан минь бичвэл зөндөө юмнууд байгаад байхымаа… Хүндэтгэсэн Н