​Энэ сайтад захидал бичээгүй их удаж ээ. Би одоо 25 настай 2 хүүхэд төрүүлсэн нөхрөөсөө салсан эмэгтэй. Хүү маань аавтайгаа охин маань надтай амьдардаг.

Салаад жил болж байна. Жилийн өмнө нөхөртөө маш их гомдож шинэ он гарах гэж байхад араар тавилтыг нь мэдэрч голдоо ортол гомдож байсан ч жилийн хугацаа өнгөрчээ… Гэвч одоо болтол санасан хэвээрээ. Үнэхээр хайртай байсан бололтой. Мартаж чадахгүй шөнө бүр орондоо хүйтэн хонох юм. Сураг дуулахнээ нэг охинтой тусдаа гарч байр хөлсөлж амьдарч байгаа гэнээ. Аль хэдийнээ салчихсан мөртлөө л тэр хүнийг хардаж гомдох сэтгэл одоо болтол байгаад байх юм. Би одоогоор эрэгтэй хүнээс нэг л зайгаа барьсан ёстой л хаширсан эмэгтэй болждээ… Хүнд итгэл алдарч үзэхээр итгэх нь их удаан байдаг бололтой. Эрчүүдийг хайртай дуртай гэхээр худлаа санагдаж чамд дуралчлаа гээд л дотносох гэвэл зайгаа барьж уулзахаа больдог нэг тийм зуршилтай болчоод байна.

Салснаасаа хойш байрны асуудал охины цэцэрлэг гжж 2 удаа уулзсан. Миний хайрласан сэтгэл хэвээрээ л байсан. Даанч тэр хүн бол өөр эргэж ирэхээргүйгээр өөр хүнд дурласан байна. Хүнийг мартах ийм удаан байдаг юм байхдаа. Мартахыг хүсэж байгаа болохоор шинэ оны босгон дээр тэрнийгээ сэтгэлээсээ тавьж явуулахаар шийдээд цоо шинэ ондоо шинэ бүхэнтэй учирна гэж найдаад захиагаа дуусгая.

Хүн бүрт шинэ жилийн гайхамшигийг хүсье дээ…