​Төв болон зүүн зүгийн нутгаар үүлшинэ.Зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй.

Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр байна. Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.