ОХУ-ын иргэн зургаан настай Анастасия Князева дэлхийн хамгийн хөөрхөн охиноор шалгарсан байна. Түүнийг ингэж шалгарахад ээжийнх нь үүрэг хамгийн их байсан аж. Тодруулбал ээж нь охиныхоо зургийг Инстаграмд байршуулж, олны хүртээл болгосноор охины үзэсгэлэнт нүд дэлхий нийтийн анхаарлын төвд орж, улмаар дэлхийн хамгийн хөөрхөн охиноор нэрлэгдээд байгаа юм.