Монгол бадарчин хэмээн нэрлэгдэж 11 жилийн турш дэлхийн 86 орноор аяласан Амай буюу Золбаяр эмнэлгийн орноос лайв хийж харамсалтай мэдээллийг дуулгалаа. Учир нь Амай Африк тивд явж байхдаа Малери өвчний улмаас түүний бие муудаж бөөр нь ажиллагаагүй болсон байна. Ухаан алдаж унан эмнэлгийн орон дээр сэрсэн Амай төр засагтаа гомдож явдгаа илэрхийлсэн юм. Тэрээр 2010 оноос хойш өөрийн олж мэдсэн туршлага, аялалын мэдлэг мэдээллээс хуваалцах боломжийг Монголын аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яаманд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариу аваагүй байгаа гэнэ. Олон жилийн турш эрс тэрс уур амьсгал дунд аялаж явсан түүний бие нилээдгүй муудаж эмчилгээнд сар бүр 2 сая төгрөг зарцуулдаг болсон байна. Эмнэлгийн өрөөнөөс бус коридорт хэвтэн лайв хийж байгаа Амайн бөөрний үйл ажиллагаа нь бүрэн зогссоныг хэлээд дэлхийн долоон тэрбум хүн дотор хамгийн их газар үзэж, мэдээлэл цуглуулсан хүн сүүлийн өдрүүдээ ийнхүү эмнэлгт өнгөрүүлж буйдаа харамсаж буйгаа илэрхийллээ. 

Эх сурвалж: Seen.mn