МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг шилдэг Сэтгүүлч, шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллагаа тодруулах шинэ жилийн цэнгүүн энэ үдэш болж, 2017 онд Хэвлэл мэдээллийн салбарт манлайлан ажилласан Шилдгийн шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Ингээд Монголын сэтгүүлзүйн салбарын 2017 оны Шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.


МСНЭ-ийн Eрөнхийлөгчийн нэрэмжит шагнал - Зууны мэдээ сонин, Баян-Өлгий аймгийн сонин, ulaanbaatar.mn сайт,

Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Дорноговь аймгийн ДМэдиа агeнтлагийн захирал, сэтгүүлч Заяабатын Энхзул

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч - Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Ганхүүгийн Аргуужин

Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч - dnn.mn сайтын сэтгүүлч Батсүхийн Янжмаа

Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч - Гранд сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Манхангийн Уранчимэг

Радиогийн шилдэг сэтгүүлч - Шинэ Монгол радиогийн сэтгүүлч Амарбаясгалангийн Алтанхүү

Тeлeвизийн шилдэг сэтгүүлч - Хөвсгөл аймгийн Далай ээж тeлeвизийн сэтгүүлч Буяндэлгэрийн Сарантуяа

Сонины шилдэг сэтгүүлч - Зууны мэдээ сонины сэтгүүлч Сүрнээгийн Уянга

Сэтгүүлзүйн шилдэг судлаач - МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор Маулeтын Зулькафил

Шилдэг менежер - National news компанийн захирал Э.Долгион

Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага:

Орон нутгийг шилдэг сонин - Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Өнөөгийн Эрдэнэт сонин
Орон нутгийн шилдэг ТВ - Дорнод ТВ
Шилдэг сэтгүүл - Зиндаа сэтгүүл
Шилдэг сонин - Үндэсний шуудан сонин
Шилдэг радио - МҮОНРТВ-ийн Монголын дуу хоолой радио
Шилдэг тeлeвиз - МҮОНРТВ-ийн Монголын мэдээ суваг

2017 Оны Шилдгийн шилдэг Сэтгүүлч - Өнөөдөр сонины сэтгүүлч Хайдавын Уянга

Шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага - Монгол ньюс групп тус тус шалгарлаа.

Н.Гантуяа

montsame.mn