Арлын Японд эр бяраа гайхуулж Монгол хэмээх нэрийг мандуулж яваа сумо бөхчүүдийн нэг бол Харүмафүжи Д.Бямбадорж билээ. Хэдий мэргэжил нэгт Монгол бөхөө зодож гэмтээсэн хэрэгт буруутгагдаж зодог тайлсан ч Харүмафүжи аварга хэзээд Монгол түмнийхээ бахархал болсон  бөх хэвээр үлдэх билээ. Арлын Япон улсад барилдаж яваа сумо бөхчүүдээ харь орны бүсгүйтэй гэр бүл болчихвий гэсэн битүүхэн халаглах сэтгэл Монголчуудад маань төрдөг гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ ч утгаараа Харүмафүжи Бямбадоржийг үеийн Монгол бүсгүйтэйгээ хуримаа хийж аз жаргалтай Монгол гэр бүлийн тоог нэгээр нэмсэнд фенүүд нь баяртай байдаг биз ээ. Харин түүний эхнэрийг М.Баттуул гэдэг бөгөөд Японы Иватегийн их сургуулийг дүүргэжээ. Хосууд маань анх 2011 онд албан ёсоор сүй тавьж өнөөг хүртэл хамтдаа байгаа юм. Харүмафүжи хайрыг татаж чадсан хөөрхөн бүсгүйн фото зургуудаас хүргэж байна. 

Эх сурвалж: seen.mn