“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбат “Asia’s got talent”-д оролцож алтан баззерын эзэн болсон. Тус нэвтрүүлгийн “Гранд финал” буюу сүүлийн шатны үзүүлбэр саяхан цацагдсан билээ.  Уг үзүүлбэрийн  дараа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан юм. 

Монголынхоо нэрийг гаргаж буй залуугаа дэмжин түүнд саналаа өгөөрэй. 

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

Саналаа өгөх хүсэлтэй хүмүүс ганц л хаштаг # буюу чагт ашигласан пост эсвэл сэтгэгдэл бичнэ. Жишээ нь #AGTVote8 гэж бичих юм байна.
Б.Шижирбатын хувийн дугаар 8 тул та саналаа өгөхдөө #AGTVote8 гэж бичнэ үү. Хэрвээ таны пост эсвэл сэтгэгдэл нэгээс илүү хаштагтай /нэг ижил эсвэл өөр хаштаг эсэх нь хамаагүй/ байвал саналд тооцохгүй гэдгийг анхаараарай.
Та нэг эсвэл түүнээс олон үзүүлбэрт дээд тал нь өдөрт 10 удаа саналаа өгөх эрхтэй.