- Уул нь Монголын төр засгийнхан утаа бодит аюул учруулж байгааг ард түмэндээ шударгаар зарлаж, ойрын хугацаанд арга хэмжээ авч чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг авах ёстой ч энэ үүргээ гүйцэтгэхгүй байна. Бяцхан үрс тань 5-10 насаа алдаж буйгаа ч мэдэлгүй утаан дунд ээждээ хөтлүүлээд инээгээд алхаж яваа төрх сэтгэлийг минь үнэхээр эмзэглүүлж байна.
Энэ л хамгийн эмзэглүүлсэн бас бачууруулсан сэдэв мөнөөсөө мөн шүү дээ. Сандал суудлын хэрүүл нь яасан ч барагддаггүй юм.
Өнөөдөр 20 сая оршин суугчтай Бээжин, 2 сая хүрэхгүй хүнтэй Улаанбаатар 2 агаарын бохирдолын хэмжээгээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг хэмжээнээс 500 дахин их (500 хувиар их биш шүү. 500 хувиар их байсан ч болоосой) бохирдолтой, эрүүл мэндэд онц аюултай хэмжээндээ оччихоод байна. Новшнууд албан тушаалынхаа хэрүүлийг л хийсээр. 
Хятадын эрх баригчид энэ нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч бохирдолын хэмжээг буулгахаар тэмцэж байна. Манай эрх баригчид л таг. 
Францад террорист халдлага болоход манайхан нийтээрээ нийгмийн сүлжээ тэр аяараа профайл зургаа солин чимээгүй боловч чимээтэй дургүйцлээ илэрхийлж байсан. Ийм бодит үхэл бидэнд тулж ирчихээд үр хүүхдийн маань ам хамраар нэвчээд байхад яагаад сандал суудлын хэрүүлийг нь харж чимээгүй сууна вэ. Тэдний нүдэнд харагдаж, чихэнд нь сонсогдохын тулд ядахдаа хүн бүр дор дорноо улс төрчдийн кибер орон зай руу энэ асуудлыг байнга сануулж баймаар байна. Манайхан өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө цэлмэг тэнгэр хартлаа, нарны гялбааг мэдэртлээ тэмцэе.