УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ  өдгөө дөрвөн  хүүхдийн аав болжээ. С.Болд-Эрдэнэ  “Хүүхдүүд маань өөрсдийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох байх. Том охин маань хөөрхөн өгүүлэмжтэй өгүүллэг, энэ тэр их сонирхож бичдэг л дээ. Гэхдээ охидоо жүжигчний мэргэжил сонгох вий гэж их эмээдэг шүү. Эмэгтэй хүн жүжигчин байх хэцүү. Цаг наргүй л ажиллаж, хөдөө гадаа их явдаг учраас ар гэрийн асуудал хаягдах гээд байдаг. Гол нь эцсийн сонголтыг тэд өөрсдөө л шийднэ” хэмээн хэвлэлд  ярилцлага өгчээ. 

Эх сурвалж: Seen.mn