"Urelee bayaraa" гэх фэйсбүүк хаягтай охин  баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг талаар нилээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэжээ. Тэрээр өөрийгөө УИХ-д гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. Нийгэмд хүчирхийлэл хар тамхи зэрэг ёс бус үйлдлүүд шил шилээ дараа гарч байгаа энэ үед Urelee bayaraa гэх хаягтай энэ охин өөрийг нь болоод дүүг нь хэрхэн хүчирхийлж байсан тухай ч дурслаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу түүний 16 насны төрсөн өдрөөр хамт явсан нөхөд нь ууж байсан зүйлд нь мансууруулах бодис хийж хүчирхийлжээ. Үүнээс гадна түүний дүүд ч яг энэ маягаар хүч хэрэглэж байсан тухай охин ярьлаа. Уг бичлэг цацагдсанаас хойш охинд маш олон дарамтууд ирж бичлэгээ устгахыг шаардаж байгаа гэнэ. 

Тэрээр нэмж хэлэхдээ: "Би эхэндээ хүчингийн хэргийн тухай ярихаас айдаг, ичдэг, нуудаг байсан. Сүүлийн 2-3 жил би хүчингийн хэргийн улмаас сэтгэл санааны цочролд орж, сэтгэцийн эмнэлгээр явж нойрны эм уусан. Энэ ялзарсан нийгмийг сайд дарга нар болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч өөрчлөхгүй. Бид өөрчлөх ирээдүй нь байх ёстой" гэжээ 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү 

www.Dorgio.mn