"Asia's got talent" шоунд бүжгийн урлаг, компьютер графикийн гайхамшгийг үзүүлж финалын шатанд шалгаран үлдээд байсан Б.Шижирбат 4-р байрын эзэн болжээ. Энэ хүртэл явж ирсэндээ мөн Монголчууд тэр даяараа түүнийг уухайлан дэмжиж байсанд Б.Шижирбат талархлаа илэрхийлжээ: 

Тэрээр: "Сайн уу? Манайхаан. Би 4-т орсон. Эхний өдрөөс авахуулаад та бүхэн маань нулимс цийлэгнэтэл дэмжсэн. Ерөөсөө тэгээл наддаа хангалттай юм аа. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл явбал болоо, ганц мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе л гэж бодож байсан юм. Яалтчгүй тэгээд надаас хамаархааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай л таарчих шиг боллоо. Гэхдээ тэгээд энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам эвсэл харгалзахгүй, жалга довны үзэлгзйгээр #agtvote8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашгирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа" хэмээсэн байна.