Филиппинд гэр бүлээрээ аялаж явсан Эбби Энн Хэрнандез завь руу нь хайрцаг чирэн сэлж ирэх хүнийг хараад, усанд сэлж яваа жирийн нэг хүн гэж боджээ. Гэтэл завь руу нь дөхөж ирсэн энэ өтөл настай эр далайн усанд өдөржин хөвж, завьтай жуулчдад зайрмаг зарж, гэр бүлээ тэжээдгийг нь сонсоод, гайхширч хоцорсон байна. Улмаар энэ хүний тухай постыг фэйсбүүктээ оруулж, интернэт хэрэглэгчдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан байна. Яаж ч харсан нас дээр гарсан хүн өдөржин усанд хөвч зайрмаг зарж байгааг хараад тусламжийн гараа сунгах хүсэлтэй олон иргэд Эбби Энн Хэрнандезд ханджээ. Филиппин улс 100 сая хүн амтай. Харин хүн амынх нь 25 орчим хувь нь нэн ядуу түвшинд амьдардаг байна. Юутай ч хулгай хийж, эсвэл гараа хумхиж зүгээр суулгүй хөдөлмөрлөж яваа энэ эрхэмд, гэр бүлд нь олон мянган иргэд туслах хүсэлтээ илэрхийлжээ. 

Орчуулсан: Ариунаа Онгио

Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхүй