УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асаны охин хэмээн өөрийгөө танилцуулсан охин фэйсбүүкээр дамжуулж баячуудын хүүхдүүдийн хэрхэн архидан согтуурч, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг тухай дэлгэрэнгүй ярьсан. Мөн тэрээр өөрийг нь хүчирхийлсэн тухай ч уг бичлэгэндээ дурьдсан билээ. Тэгвэл ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр орой Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа тухай мэдэгдлээ