“Dorgio.mn” болон “Zaluu.mn” мэдээллийн сайтуудад 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр нийтлэгдсэн “Боксын дасгалжуулагч Б.Пүрэв-Очир эмэгтэй тамирчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн үү” гэсэн нийтлэлд манай сэтгүүлч буруутгасан этгээд болох иргэн Б.Пүрэв-Очироос өөрөөс нь хариу, тайлбар авалгүйгээр нэг талын эх сурвалжаар нийтлэлээ бичин Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8-д заасан “Буруутгагдсан шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг алдаа гаргасан тул иргэн Б.Пүрэв-Очироос хүлцэл өчиж гаргасан алдаагаа залруулж байна.