"Монгол ньюс" мэдээллийн төвд  "Ард түмний гавьяат "хэмээх Арго багш, түүний туслахууд “Мөрөөдлийн театр”-ынхан болон  олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж байгаа энэ үйлдлээ зогсоо, хошин шогийн бүх уран бүтээлчдэд  энэ хамаатай хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр 'Миний бие Монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг 8 орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан.

Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолж байхыг харж байлаа. Гэтэл 2014 оны 11 дүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахаас аргагүй байдалд орсон. Өөрийн эрүүл мэндээ үл хайхран явсны минь гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй тэр үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна" гэв. Мөн нийт хошин шогийн  уран бүтээлчид та бүхэнд хандаж уриалж байна. Ингэж элэглэл, доромжлол хоёроо ялгахаа байсан, өвчтэй зовлонтой хөгшлийн бэрхшээлтэй, ядуу зүдүүхүмүүсийг доромжлохоо  болиочээ" гэж хүсч байна.

 

Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж буй хэрэг.  Ийм юм хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоо. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй шүү. Ингэж хүний зовлонгоор олсон мөнгө та бүхэнд сайн юм болохгүй " гэдгийг санууллаа.  

 

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг