Г.Номуундарь охины хийсэн мэдээлэлд нийгэм тэр чигтээ анхаарал хандуулаад байгаа билээ.

Түүний ярьснаар сошиалд олонд танигдсан хэд хэдэн залуучууд өөрийг нь хүчирхийлсэн хэмээн мэдэгдсэн бол Цэнхэр үст Цэрэн тэдгээр залуусын зургийг олон нийтэд дэлгэсэн юм. Хүчирхийлэл хийсэн хэмээн яригдаад залуусын дунд нүцгэн зураг авдаг Б.Билгүүнтэй яригдаж байгаа бол тэрээр: "Би хүчирхийлэгч биш, хүчиндэгч биш гэдэг нь ч нотлогдсон. Даанч тэр мэдээ нь хүнд хүрэхгүй байна. Үзсэн ч итгэхийг хүсэхгүй байна. За яахавдээ тэгээд гоё хүмүүстэйгээ үлдье. Хайртай шүү, Шинэ жилийн мэнд" хэмээн өөрийн инстаграм хуудсанд бичиж үлдээжээ. Түүний ингэж бичсэнд олон хүмүүс хэрэг хийгээгүй бол фэйсбүүкээ хаах шаардлагагүй харин ч тууштай тэмцэж гэм буруугүй бол түүнийгээ батал хэмээн зөвлөжээ. 

www.seen.mn