Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана

Надад чамд нэг оныг авчирлаа
Намуухан орчлонд шинэ жил айлчлан ирлээ хэмээх энэхүү дууг хүн бүхэн сайн мэдэх биз ээ. Хурд хамтлагийн хувьд шинэ жилийн хоёр дуутай. Тус хамтлаг шинэ оны босгон дээр “Шинэ жилийн мэнд хүргэе” хэмээн дуугаа та бүхэндээ хүргэж байна.

Энэхүү дууны Үгийг Б.Ганхүрэл, аяыг Д.Отгонбаатар нар зохиожээ. Уншигч та бүхэндээ Хурд хамтлагийн шинэ жилийн тухай 3 дахь дуу болох “Шинэ жилийн мэнд хүргэе” дууг хүргэж байна.