Оросын Санкт Петербург хотноо хальтиргаатай зам дээр хоёр машин мөргөлджээ. Харин ослын газар замын цагдаа ирэх үед Цасан өвгөнөөр ослыг анхааруулсан байжээ. 

Зам гулгаатай учир араас ирсэн машинууд дахин осол гаргах магадлалтай байсан учир жолооч нар цасан хүн хийж ослын гурвалжин тэмдэглэгээгээ байрлуулсан байжээ. Ослын хэмжилт хийж, зам чөлөөлөх үед тэд цасан хүнээ нураасан байна.