Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож байгаа бөгөөд эдгээр өдрүүдэд дөрөв хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн холбогдох албанаас мэдээлэв.

Мөн бүх нийтийн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх юм байна. Түүнчлэн баярын өдрүүдэд гэмт хэрэг, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээллийг 102 болон албаны 93021124 дугаарын утсуудаар хүлээн авах ажээ.