Улаанбаатар хот гэр хорооллоор дүүрч, нүүрсний утаа хэвийн хэмжээнээс хэтэрч, энэ нь иргэдийн амь насанд ч халтай болж эхэллээ. Энэ бүхний буруутан нь 2000 оноос хойг өнөөг хүртэл нийслэл Улаанбаатар хотыг удирдаж байсан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр нарын нөхөд гэх хүмүүс олон байдаг.

Тэгвэл үүнийг ч баталж, нийтлэлч Баабар: "Сайн өгүүлэл болж. Гэвч хэний ч талд оролгүй факт хэлэхэд шилжин ирэгсэд татвар төлдөг газраа заалгадаг журамтай байсныг 2000, 2004 оны сонгуулиар хотын захиргаа Т.Бадамжунай үүнийг үгүй болгож дуртай нь ирж мөнгө төлөлгүй хаа дуртай газраа буудаг болгож оронд нь санал худалдаж авсан" гэжээ. Үнэхээр Хөдөөнөөс шилжин ирэгсэд дуртай газраа хашаа хатгаж, гэр хороолол дүүрсэн нь Т.Бадамжунайгийн буруу юу?

Э.Мягмар

sonin.mn