2014 оны 01 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар   үүлэрхэг.Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төв зүүн зүгийн нутгийн зарим   газраар бага зэргийн цас орж, зөөлөн   цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Говь   талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их   нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс   голын сав газраар 22-27градус, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз,   Халх голын сав газраар 16-21 градус, Дорнод Монголын болон Дарьгангын тал   нутгаар 8-13 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 13-18   градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Явган шуурга   шуурна. Хүйтэрч 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 868гектопаскаль байлаа. Даралтөдөртөө өснө.