Анх 25 дугаар телевизийн "Making the Band" шоу нэвтрүүлгээс төрсөн Extacy хамтлаг монголын хамгийн олон охидтой хамтлаг гэдгээрээ онцлог байсан билээ.

Гэвч хамтлаг байгуулах төсөл нэвтрүүлгийн дараа хэд хэдэн гишүүдээ хасан одоо 5 гишүүний бүрэлдэхүүнтэй үлджээ. Хамтлагийн хуучин гишүүн Ази, Плгөөн, Хонгороо 3 бууриа сахин үлдэж шинээр Буянаа, Дариа гэсэн 2 охин нэмсэн юм. Ямартаа ч анх 8 гишүүнээр хүчээ зузаатган байсан хамтлаг одоо харин хэр уран бүтээл туурвих бол ...