Image result for батлан хамгаалах яамӨнгөрсөн сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн ахлагч өөрийгөө буудаж шархдуулсан талаар мэдээлэл зарим хэвлэлээр гарав. Тодруулбал түүнийг буугаа цэвэрлэх үедээ согтуу байсан учраас галт зэвсэгтэйгээ буруу харилцаж өөрийгээ буудсан гэх мэдээллийг орон нутгийн бүсийн оношлогооны төвөөс өгчээ. Улмаар тухайн цэргийг Дорнодоос авчирч, цээжний хөндийг нь нээж сумыг авах мэс засал хийсэн. Биеийн байдал хүнд байгаа талаар бичсэн байв.

Албан эх сурвалж хэлэхдээ “Дорнодод арваад хоногийн өмнө цэрэг буугаа цэвэрлэж байгаад сум алдаж өөрийгөө буудсан хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Биеийн байдал нь ч гайгүй байгаа. Харин Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтуурсан үедээ өөрийгөө хоёр удаа буудаж, цэргийн төв госпитальд ирж хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ. Энэ хоёрыг нэг хүн гэж ойлгож, ташаа мэдээлсэн байна” гэлээ.

Саяхан авсан мэдээллээр шархадсан албан хаагчийг Дорнод аймагт авчиран цээжний хөндийгөөс сумыг авсан бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирсан гэлээ.