“МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ”-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. Шүүх хуралдааны эхлэлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү материалтай бүрэн танилцах хугацаа өгнө үү гэсэн хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг энэ сарын 19-ны өдрийг хүртэл хойшлуулав. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.