Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.05/ Сангийн яаманд ажиллав.

Энэ үеэрээ Монгол Улсын Засгийн газрын 2012 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бондын эхний 500 сая ам долларын өрийг хийх ёслолд оролцов. Энэ үеэрээ тэрбээр : “Ардчилсан нам  2012 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг авсныхаа дараа 1.5 тэрбумын Чингис бонд босгосон. Түүний 500 сая ам.долларыг бид бонд гаргаж,  барагдуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялж, Засгийн газраа байгуулсан. Энэ үед эдийн засаг маш хүнд байсан. Монгол Улс дампуурах уу, Олон улсын валютын сантай хамтарч хямралаас гарах уу гэдэг сонголттой тулсан. Тэр үед би  Шадар сайд  байсан. Бид улсаа дампууруулж болохгүй гэж үзэн,  Грек шиг болж болохгүй гэж шийдсэн.

Тийм учраас Олон улсын валютын сантай хамтарч ажиллах хоёр дахь замыг сонгосон. Энэ сонголт зөв байжээ гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Зарим улс төрчид Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засгийн өсөлтийг хангахгүй байна гэж ярьж байгаа, энэ хүмүүс бол эдийн засгийг дампууруулсан хүмүүс шүү гэдгийг хэлье. Хэдийгээр өнөөдөр Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийг бонд хийж төлж байгаа ч эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд нь амжилт байлаа. Мөн Шинэ Засгийн газар гарч ирээд татвар нэмээгүй. Өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэр юм шүү" хэмээв.