Сайн байцгаана уу? Би 29 настай эмэгтэй. Анх танай сайтыг найзаасаа сонсож ордог болсон. Хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншиж байхад хэрэгтэй зөвлөгөө их гардаг. Тийм болохоор өөртөө тулгамдаад байгаа асуудлаа бичихээр шийдлээ. Нөхөр бид 2 Солонгост ирж амьдараад 3 жил болж байна. Нэг улс боловч бид 2 өөр өөр хотод байдаг, Зав чөлөөгөөрөө бид 2 Сөүлд уулзана, боломжтой үедээ наашаа цаашаа бие бие дээрээ ирж очин байдаг. за гол асуудалдаа оръё. Саяхан бид 2 сарын өмнө Сөүлд уулзсан юм. 5 хонох байсан ч хамт сурдаг найз маань гэнэт утасдаад хүрээд ир, багш бүгдийг нь дуудсан гэхээр нь 2 хоноод л буцсан юм. Нөхөр маань чи явж байгаа юм чинь би ийм том өрөөгөөр яахуу гээд нэг жижиг хямд буудал олж ороод үлдэв. Энэнээс хойш нэг Skype-сан чинь чи бээлий, трусикээ орхисон байна лээ гэж хэлж байсын. Би аан, тийм л юм байлгүй гээл өнгөрсийн. Тэгээд 12 сар хурдан өнгөрч хичээл шалгалт ч дууслаа. Өвлийн амралт ч боллоо, би өчигдөр нөхөр дээрээ хэд хонохоор очлоо. Зайтай болохоор өдрийн ихэнхи цаг автобусанд явж өгнө. Ойрхон байсан бол гэж энэ үед л бодогдоно… Орой нь хамт хоолонд ороод тэврэлдээл унтав. Өглөө ажилдаа явсаных нь дараа замбараагүй өрөөг нь эмхэлж цэвэрлэж эхэллээ. Сарын өмнө Сөүлд ирэхдээ авч явж байсан цүнх нь тэр чигтээ байхаар нь угаах юмнуудыг нь ялгаж байгаад бээлийгээ ч оллоо … турсик ч байнаа байна… гэхдээ минийх биш байдын :( Урьд нь намайг бас хуурч гомдоож байсан болохоор нөгөөх нь шууд л бодогдоод муухай царайлав. Тэгээд энэ гайтай яаж яваад ийшээ орсын бүү мэд нэг турсикнээс болоод салдын билүү гэж бодогдоод явчлаа. Уг нь Зочид буудлын үйлчлэгч нар жоохон хогыг ч цэвэрлэдэг биз дээ. Бид 2 ордог өрөөнүүд цэвэрхэн л байдаг. Үйлчлэгч нар нь тийм нүдэнд харагдахаар ТУРСИК үлдээгээд ажлын хариуцлага алдаад явна гэж баймааргүй л юм уул нь. Тэгээд яахуу урьд нь хуурч байсан болохоор ч тэрүү намайг буцсаны дараа өөр хүүхэнтэй байсан байх гэсэн бодол давамгайлаад явчлаа. Урьд намайг хуурахад бид 2 түр завсарлагаа авсын. Ер нь бол тэр үед буцаж нийлэхгүй ингээл болоо гэж бодож байсын. Дараа нь яахуу 2 жилийн дараа бид 2 буцаад нийлсэн ийм л улсууд. Одоо тэгээд байр сууцтай болох, хүүхэд нтр ярьж байхад бас л нэг ТУРСИК –ний хэрэг. Бүүр яахаа мэдэхээ больчлоо, Дотор давчдаад үнэхээр хэцүү байна, таамаг төдий л бөөн эргэлзээ, сэжиг л яваад байна, тэгээд нэмэх нь нөхөртөө үл итгэх хандлага бий болчлоо. Энэнээсээ болоод их шаналж байна. Бас баталгаатай мэдэх ч арга бас алга. Энэ ТУРСИК-ний ард нэг эмэгтэй л байгаа юм шиг гэж хар буугаад байхын. Яах вээээ???? Хүмүүс ээ…