Оросын их зохиолч  Антон Павлович Чеховыг тархины цус алдалтын улмаас нас барсан болохыг Норвич хотын  Кудрамын биогийн шинжлэх ухааныг судалдаг  хүрээлэнгийн  эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоосон болохыг “The Times”сонинд нийтэлсэн байна. 

Тэрээр Оросын уран зохиолын их багш байсан бөгөөд 1904 оны долдугаар сарын 15-нд 44 насандаа сүрьеэ өвчин нь эдгэрсний дараахан ирсэн  Баденвейлерын германы зочид буудалд нас баржээ. Эрдэмтэд зохиолчийн гарын үсэг зурсан олон ил захидлаас болон нас барах үедээ өмсч байсан цусны толботой цамцнаас нь авсан дээжинд химийн нарийн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээгээр уушигны сүрьеэ байсныг нь  нотолсон  уургийг илрүүлжээ. Мөн түүний цусны судсанд бөглөрөл үүсгэхэд их хэмжээгээр нөлөөлсөн тромбо үүсэх болон тархины цус алдалт явагдахад хүргэсэн уураг бодисыг илрүүлсэн гэж Их Британийн эрдэмтэд үзжээ.  Одоог хүртэл агуу зохиолчийг сүрьеэгээр нас барсан гэж таамаглахаас гадна зүрхний шигдээсээр нас барсан гэдэгт итгэж байсан юм.

rt.com сайтаас орчуулсан Х. Оюунболд

Эх сурвалж:www.polit.mn