Алдарт жүжигчин Дуэйн Жонсон инээдмийн жүжигчин Кевин Хартын талаар ийнхүү хэлж байжээ. 

Магадгүй Кевин Харт шиг яг ийм төрлийн жүжигчин АНУ-д, дэлхийд 1000, 1000 аараа байхыг үгүйсгэхгүй. Харин Кевин Харт л дэлхийн ноймер нэг комедиан жүжигчин хэмээн нэрлэгдэж байна. 

Кино үйлдвэрлэгчид бүгд л түүнийг 2 секунд ч хамаагүй кинондоо оруулах гээд хэдэн зуун саяар нь түүнд төлөхөд бэлэн байна. Тэр Хамгийн шилдэг багт орж, хамгийн шилдэг жүжигчидтэй хамтран ажиллаж, хамгийн шилдэг инээдмийн киног дэлхий дахинд бүтээж байна. 

Учир нь тэр мөрөөдлөө хэзээ ч орхиогүй, хэзээ ч бууж өгөөгүй юм.

-Дуэйн Жонсон Кевин Хартын талаар:

19 жилийн турш-Холливуд Кевин Хартыг хангалттай сайн биш гэдэг байв.

19 жилийн турш-Холливуд Кевин Хартыг хангалттай хөгжилтэй биш гэдэг байв.

19 жилийн турш-Холливуд Кевин Хартыг од болж чадахгүй хэмээн дүгнэдэг байв.

19 жилийн турш-Холливуд Кевин Хартыг зүгээр л энэ талбараас яваад өгөөч гэж эелдгээр хүсдэг байв.

...Харин Тэр хэзээ ч шантарсангүй, Тэр хэзээ ч өөрийгөө дутуу үнэлж, хэзээ ч шалтаг тоочсонгүй.

Тэр ажилласаар, ур чадвараа сайжруулсаар, мэдлэгээ тэлсээр, салбартаа хөлөө олсоор л байв. Бүхэл бүтэн 19 жилийн турш! 

ТЭГЭЭД-ТЭР АМЖИЛТАНД ХҮРСЭН ЮМ.

Тэр Жерри Сейнфилдийн хамгийн өндөр үнэтэй инээдмийн жүжигчин гэсэн рекордыг эвдсэн. Тэр нэг жилд 87,5 сая долларын орлого олж чадсан юм.

19 жил... Кевин Харт 19 жил мөрөөдлийнхөө араас уйгагүй зүтгэж тэмцэж хөөцөлдсөн. Чи харин хэдэн жил, хэр удаан мөрөөдлийнхөө араас хөөцөлдөж чадах вэ? Бас чамайг дэлхий эсэргүүцэхэд ЧИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?