Гар утас үйлдвэрлэгч Финландын “Нокиа” компани 2018 оны шинэчлэгдсэн “Нокиа 6” загварын ухаалаг гар утсаа өнгөрсөн бямба гаригт албан ёсоор танилцуулжээ.

Андройд үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг “Нокиа 6” ухаалаг гар утас анх өнгөрсөн 2017 оны нэгдүгээр сарын 8-нд 250 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн. Энэ удаагийн загвар нь  өмнөх загварын  дараачийн загвар юм. 169 грамм жинтэй гурван гегабайтын шуурхай санах ой болон 32 гегабайтын санах ойн багтаамжтай, 5.5 инчийн дэлгэцтэй 16 мегапиксел камертай байсан бол энэ удаад хүчин чадал нь улам нэмэгдсэн байна. Гол зүрх нь болох процессор нь найман цөмтэй кюалком снейпдрагон 630 бүхий 2.21 герцтэй хүчирхэг процессортой болжээ. Өмнөх загвар Андройд 7.1.2 үйлдлийн системээр ажилладаг байсан бол харин шинэчлэгдсэн нь Андройд 8.0 орео болжээ. Технологийн шинжээчдийн хэлснээр, энэ загварын ухаалаг гар утас орчин үеийн технологийг бүхэлдээ өөртөө шингээж чадсан, шилдгүүдийн тоонд бичигдэхүйц утас болсон гэдгийг онцолжээ.