Иргэний дайн эх оронд нь 6 дахь жилдээ үргэлжилж байгаагийн улмаас зэргэлдээ орших Турк улс руу дүрвэж, гудамжинд бусдын гутал өнгөлөн, амьжиргаагаа залгуулж байгаа 12 настай Сири хүү Мухаммед Халедын спорт заал руу удаан гэгч нь тогтон ширтэж байгаа төрх энэхүү гэрэл зурагт буужээ. Ажлын байрныхаа хэрэгслийг үүрсэн хүүгийн энэ зураг Туркийн интернэт хэрэглэгчдийн дунд гэрлийн хурдаар тарж, спорт заалны эзэн хүртэл өөрөө олж харжээ. Зургийг харсан даруйдаа заалны эзэн хүүг хайж олон, спорт заалаар нь бүх насаараа үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр урамшуулсан байна. НҮБ-ын тоо баримтаар өнөөдөр Турк улсад Сирийн дайнаас дүрвэсэн 3,3 сая иргэн оршин сууж байгаа юм. Харин хаа газар дайны дүрвэгсэд гэж ад үзэгдэж байсан энэ хүмүүсийн нэгэнд нь ч болов чин сэтгэлээсээ хандаж баярлуулж чадсан спорт заалны эзэн олны талархалыг хүлээгээд байна.

Орчуулсан: Ариунаа Онгио 

Эх сурвалж: Дэлхийн фото түүх